Далай ламын айлчлалууд

5-04-2010, 09:21  |  Хэвлэх

Дээрхийн гэгээнтэн Далай ламын хилийн чинад дахь анхны айлчлал нь 1954 онд байлаа. Тэрээр нэг жил орчим Хятадад морилсон байна. Энэ айлчлалаар Хятадын олон удирдагчидтай уулзсан бөгөөд Хятадын олон газар орноор мөн морилсон юм.

1956 онд Энэтхэгийн Махабоди холбооны урилгын дагуу Бурхан багш мэндэлсний 2500 жилийн ойд оролцохоор Энэтхэгт морилсон нь түүний хоёр дахь удаагийн гадаад айлчлал байв. Үүнээс хойш гурван жилийн дараа Төвд дэхь Хятадын эзлэн түргэмгийлэх хүнд нөхцөл байдлаас зугатан гарч Энэтхэг улсад цагаачлахаар 1959 онд ахин морилсон юм. Энэ цаг үеэс эхлэн түүний цөллөг дэхь амьдрал эхэлсэн билээ.

Цөллөг дэхь үеийн эхний жилүүдэд Дээрхийн гэгээнтэн хэдэн мянган Төвд цагаач нарын амьдралыг сэргээн босгох ажилд анхаарлаа хандуулж Энэтхэгийн олон газруудад шинээр бүтээн босгож буй дүрвэгсэдийн тосгонуудаар олон удаа морилж байлаа.

Ингээд Энэтхэгт цагаачлан гарсан цагаас хойш анх удаа 1967 онд хилийн чинадад айлчилсан нь Япон, Тайланд орнууд байв. Үүний дараа 1973 онд барууны оронд буюу Европын арван хоёр улс орноор 75 хоногийн турш айлчлав.

Түүний Америк дахь анхны айлчлал нь 1979 онд байсан бөгөөд энэ үед Америк, Канадад айлчилсан байдаг. Дээрхийн гэгээнтний айчлалын талаарх товч мэдээллийг эндээс үзнэ үү.


Дээрхийн гэгээнтний айчлалын талаарх товч мэдээллийг эндээс үзнэ үү:
2010 – өнөөг хүртэл
2000 - 2009
Үзсэн: 16888  |  Далай лам
 

Хуваарь (ойрын)

Номын айлдвар. Энэтхэг, Бихар, Бодьгаяа

2018 оны 1 дүгээр сарын 5-8

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн сүсэгтнүүдийн хүсэлтээр "Номын хүрд эргүүлсэн судар", "Шүтэн барилдахуйн судар" номуудыг тайлбарлан айлдана.
Номын айлдвар. Энэтхэг, Бихар, Бодьгаяа

2018 оны 1 дүгээр сарын 14-16

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хутагт Нагаржунайн "Бодь сэтгэлийн тайлбар", Тогмэд Санбугийн "Бодьсадвын гучин долоон гарын авлага" номуудыг тайлбарлан айлдана.
Номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 3 дугаар сарын 2

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам уламжлалт ёсоор "Бурхан Багшийн төрөл цадиг" номыг Зүглаг Хан дуганд тайлбарлан айлдана.

Сайтын үндсэн бүтэц